My WordPress Website

                                                     ХАНГАЙ МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН СУРАЛЦАГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. “Хангай” МСҮТ-ийн суралцагчийн үүргийг баталгаажуулах, сургуулийн хамт олон доторх харилцааг зохицуулах, хариуцлагын тогтолцоог бий болгоход энэхүү дүрмийн зорилго оршино.

1.2. Сургууль нь аливаа хүчирхийлэл, сүрдүүлэгээс ангид, хууль журмыг ёсчлон биелүүлдэг, ардчилал, хүний эрхийг хүндэтгэн дээдэлдэг, оюутны суралцах таатай орчныг бүрдүүлсэн байна.

Хоёр. Суралцагийн үүрэг, хариуцлага

2.1. Хангай МСҮТ-ийн суралцагч нь Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмын заалт болон сургалтын гэрээгээр хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлдэг, идэвх чармайлт гарган суралцдаг, сургуулиас заалт, шаардлагыг тусган сургуулийн хэмжээнд мөрдөх оюутны ёс зүйн дүрэм боловсруулан мөрдөж болно.төлөвлөн зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, хөндлөнгөөс саад учруулдаггүй, бусдын эрх ашгийг хүндэтгэдэг байна. Суралцагч  нь гэмт хэрэг үйлдсэн бол хуулийн дагуу шийтгэл хүлээх бөгөөд хэрэв Хангай МСҮТ-ийн болон хамт олны эсрэг чиглэгдсэн байвал энэ дүрмийн дагуу давхар хариуцлага хүлээнэ.

2.2. Дараах сахилгын зөрчил гаргасан оюутанд сургуулийн зүгээс хариуцлага хүлээлгэнэ. Үүнд: Бусдын оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашигласан, шалгалтын материалтай урьдчилан танилцсан, хуулсан, сурлагын дүнгийн үнэлгээнд зүй бусаар нөлөөлсөн, хууль бус аргаар дүн, шагнал, урамшуулал, тэтгэлэг, гэрчилгээ, хуурамчаар үйлдсэн, үр дүн, тайланг буруу мэдээлсэн.

2.3. Сургалтын төлөвлөгөө, хичээл, дадлагын үйл ажиллагаанд саад учруулсан. 2.4. Хангай МСҮТ-ийн захиргаа, сургалтын алба, багш нарт хуурамч материал болон буруу мэдээлэл өгсөн, зөвшөөрөлгүйгээр дүн, тайлан, бичиг баримтад засвар хийсэн, сургуулиас олгосон биеийн байцаалтыг буруугаар ашигласан.

2.5. Хангай МСҮТ-ийн удирдлага, багш нараас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй.

2.6. Хангай МСҮТ-ийн бичиг баримт, мэдээ материалыг гэмтээсэн, устгасан, хуурамчаар үйлдсэн буюу зөвшөөрөлгүйгээр хувилсан буюу хэвлэсэн.

2.7. Хангай МСҮТ-ийн нутаг дэвсгэрт бусдын эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлсөн зохисгүй үйлдэл гаргасан.

2.8. Хангай МСҮТ-ийн дотоод журмыг ноцтойгоор зөрчсөн, бусдыг доромжилсон, заналхийлсэн, эрх чөлөө болон хувийн нууцад нь халдсан, амгалан тайван байдлыг алдагдуулсан, эрдэм шинжилгээ, захиргаа, олон нийтийн ажлыг үймүүлсэн, тасалдуулсан.

2.9. Хангай МСҮТ-ийн нутаг дэвсгэрт хар тамхи, архидан согтууруулах ундаа биедээ авч явсан буюу хэрэглэсэн.

2.10. Хангай МСҮТ-ийн өмчид хамаарах хөрөнгө, ном сурах бичиг, эд зүйлс, тоног төхөөрөмжийг зориулалтын бус байдлаар ашигласан, гэмтээсэн.

2.11. Хангай МСҮТ-ийн аюулгүйн болон бусад онцгой байдлын тоног төхөөрөмжийг буруугаар ашигласан, тэдгээрт гэмтэл хохирол учруулсан, хариуцсан ажилтны үйл ажиллагаанд саад учруулсан.

2.12. Хангай МСҮТ-ийн байр, эзэмшилд нэвтрэн орох түлхүүр, карт, кодыг зөвшөөрөлгүйгээр ашигласан, бусдад дамжуулсан.

2.13. Сургалтын гэрээ болон сургуулийн дүрэм, журмын заалтыг зөрчсөн, тэдгээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

 2.14. Энэхүү дүрмийн заалтуудыг удаа дараалан зөрчсөн.

2.15. Сахилгын зөрчил гаргасан оюутанд дараах арга хэмжээг авна.

Үүнд:

  • амаар буюу бичгээр анхааруулах;
  • эрхийг хязгаарлах, дотуур байрнаас гаргах, гэрчилгээ олгохыг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх, сургуулиас олгосон биеийн байцаалт болон сургуулийн бусад өмч хөрөнгийг хураах, хохирлыг төлүүлэх;
  • тодорхой нөхцөлтэйгээр үргэлжлүүлэн суралцуулах;
  • тодорхой хугацаагаар суралцах эрхийг нь хасах, эсвэл зарим хичээлд суух эрхийг нь хасах;

сургууль, хамт олны өмч, эд хөрөнгө, аюулгүй байдал, сургалтын хэвийн үйл ажиллагаанд учруулсан хохирлын хэмжээнээс шалтгаалан сургуулийн

  • захиргаа тухайн оюутныг сургуулийн ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэлгүйгээр сургуулиас хөөж болно. Энэ арга хэмжээг дараах тохиолдолд авна:
  • зөрчил удаа дараа давтагдсан;
  • сургуульд их хэмжээний хохирол учруулсан, нэр төрд нь халдсан гэж үзвэл.

Гурав. Ёс зүйн зөвлөл

3.1. Хангай МСҮТ нь ёс зүйн зөвлөл (цаашид “зөвлөл” гэнэ)-тэй байна. Зөвлөлийн бүрэлдэхүүнд захиргаа, багш, суралцагчийн холбоо, зөвлөл, эцэг эхийн төлөөллөөс гадна хөндлөнгийн төлөөлөл орж болно. Зөвлөлийн хурлаар ёс зүйн дүрмийг зөрчсөн оюутны асуудлыг хурлаараа хэлэлцэн зөвлөмж гаргаж, сургуулийн захиргаанд өгнө. Хурал ил тод, нээлттэй, шударга зарчмаар явуулна.

3.2. Зөвлөлийн бүрэлдэхүүн шийдвэр гаргах, хариуцлага тооцох харилцааг сургуулийн хамт олны хурлаар хэлэлцэн батална.

 3.3. Уг дүрмийн дагуу арга хэмжээ тооцогдсон суралцагч нь хариуцлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзвэл суралцагчийн эрхийг хамгаалах үүднээс ёс зүйн хороо нь асуудлыг дахин хэлэлцэх, тайлбарыг нь сонсох, зохих шийдвэрийг гаргана.

                                                             “ХАНГАЙ” ДЭЭД СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ

Нэг. Нийтлэг журам

1.1. Суралцагч жилийн чөлөө олгох болон бүрмөсөн чөлөөлөх, анги улираах, үргэлжлүүлэн суралцуулах, сургуулиас гаргах, өөр сургуулиас шилжин суралцах тухай асуудлыг шийдвэрлэхэд энэхүү журмыг мөрдлөг болгоно.

1.2. Суралцагч хүндэтгэх шалтгааны улмаас хичээлээс түр завсардахад хүрвэл сургалтын алба, анги удирдсан багш, мэргэжлийн багштай зөвлөн хугацааг тусгайлан заасан чөлөөг бичгээр өгнө.

1.3. Элсэлтийн шалгалтаар анхны сонгосон мэргэжлээ хичээлийн эхний сарын дотор сольж болно.

1.4. Жилийн чөлөө олгох, анги улираах, үргэлжлүүлэн суралцах, сургуулиас чөлөөлөх, хасах тухай асуудлыг анги удирдсан багш, тэнхимийн саналаар сургалтын алба боловсруулж, сургуулийн захирлын тушаалаар шийдвэрлэнэ.

Хоёр. Оюутанд жилийн чөлөө олгох тухай

2.1. Эрүүл мэнд, ахуй амьдрал болон бусад хүндэтгэх шалтгааныг үндэслэн сургалтын төлбөр, шалгалт шүүлэг зэрэг холбогдох бусад тооцоогүй суралцагч жилийн чөлөө олгоно.

2.2. Жилийн чөлөө олгох тухай хүсэлтийг суралцагч өөрөө сургалтын албанд бичгээр гаргана.

2.3. Жилийн чөлөөний хугацаа нэг жил байна.

2.4. Суралцагчад жилийн чөлөөг олгоход дор дурьдсан шаардлагыг үндэслэл болгоно.

а/ Биеийн эрүүл мэндийн улмаас удаан хугацаагаар эмчлүүлэх тухай эмч нарын зөвлөгөөний шийдвэр

б/ Ар гэрийн онцгой гачигдалтай байдлыг магадлах орон нутгийн Засаг даргын тодорхойлолт болон холбогдох бусад баримт бичиг

в/ Жирэмсний болон хүүхэд төрүүлэх, асрах шалтгааныг тодорхойлсон эмчийн магадлагаа

г/ Олон улсын чанартай тэмцээн уралдаан, бусад төрлийн ажилд бэлтгэх,

оролцуулах тухай холбогдох дээд байгууллагын шийдвэр /хугацааг тодорхой заасан/

Гурав. Анги улираан суралцуулах тухай

3.1. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хөтөлбөрийн шаардлага хангаагүй суралцагчийг нөхөн суралцуулах зорилгоор нэг жилээр улираан суралцуулна.

3.2. Суралцагчийн хичээлийн стандартыг биелүүлж чадаагүй бөгөөд тухайн улиралд нөхөн суралцах боломжгүйг тодорхойлсон анги удирдсан багшийн санаачлага, тэнхимийн хурлын протоколыг үндэслэн улираан суралцуулна.

Дөрөв. Үргэлжлүүлэн суралцуулах тухай

4.1. Жилийн чөлөөний хугацаа дуусмагц үргэлжлүүлэн суралцана.

4.2. Гадаад дотоодын ижил мэргэжлийн их дээд сургуулиас зайлшгүй шалтгааны улмаас шилжин ирж байгаа оюутныг тухайн сургуулийн тодорхойлолт, хөтөлбөрийн хангалт зэргийг үндэслэн мэргэжлийн зохих дамжаанд хувийн төлбөрөөр суралцуулна.

4.3. Энэ журмыг 3-т заасны дагуу улиран суралцсан суралцагчийг уг хичээлийн тухайн улирлын шалгалтанд ноогдох төлбөрийг төлж суралцана.

4.4. Сургуулиас жилийн чөлөө авснаас хойш 3 жилийн дотор зөвхөн өөрийн сурч байгаа мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцах тухай хүсэлтээ илэрхийлсэн суралцагч өргөдөл гарган сургуулийн захиргаанд уламжлан шийдвэрлүүлж болно.

4.5. Үргэлжлүүлэн суралцахаар ирүүлсэн өргөдөл, холбогдох материалыг сургалтын алба нарийвчлан судалж, үргэлжлүүлэн суралцах шийдвэрийг сургуулийн захирлын тушаалаар эцэслэн батламжилна.

4.6. Тухайн жилийн сургалтын төлбөрийг төлсөн баримтаа суралцахаар ирэхдээ авч ирнэ.

4.7. Үргэлжлүүлэн суралцагч нь бусад оюутны нэгэн адил сургалтын гэрээ байгуулж, мөрдлөг болгон суралцана.

4.8. Суралцагч шилжилт хөдөлгөөний журмын дагуу сургуулиас бүрмөсөн чөлөөлөгдвөл төлбөрийг эргүүлэн олгохгүй.

Тав. Сургуулиас чөлөөлөх тухай 

5.1. Дор дурдсан тохиолдолд суралцагчийг цаашид үргэлжлүүлэн суралцах чадваргүй хэмээн үзэж сургуулиас чөлөөлнө.

а/ 1 улиралд 3 болон түүнээс дээш хичээлд F үнэлгээтэй шалгагдсан

б/ 1 хичээлд 3 удаа дараалан F үнэлгээтэй шалгагдсан

в/ Хүндэтгэх шалтгаангүйгээр хуваарьт болон дахин шалгалтыг сургалтын албанаас тогтоосон хугацаанд өгөөгүй

5.2. Дараах тохиолдолд суралцагчийг сургуулиас чөлөөлнө.

А.Тогтоосон хугацаанд сургалтын төлбөр төлөөгүй

Б. Жилийн чөлөөний хугацаанаас хожигдвол

В. Энэ журмыг 2-ын 4 заалтаас бусад тохиолдолд суралцах хугацаандаа 3- аас дээш жил сургуулиас завсардсан бол шалтгаан харгалзахгүйгээр

Г. Албан ёсны зөвшөөрлөгүй 10 хоногоос дээш хугацаагаар сургалтаас  завсардсан бол

Д.Биеийн эрүүл мэндийн байдлаас цаашид суралцах боломжгүй тухай эмчийн магадлагаа хүсэлт гаргавал

Е. Сурлагаар болон дээрхи нөхцөлөөр сургуулиас чөлөөлөгдсөн суралцагчийг багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцэж тэмдэглэл хөтөлсөн бөгөөд суралцагчийн санал хүсэлт, гомдлыг сургалтын алба эцэслэн шийдвэрлэж, захирлын тушаалаар баталгаажуулна.