My WordPress Website

ХАНГАЙ МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН АЛСЫН ХАРАА, ҮНЭТ ЗҮЙЛС, ЭРХЭМ ЗОРИЛГО

ХАНГАЙ МСҮТ-ИЙН АЛСЫН ХАРАА

Монгол улсын нийгмийн эрэлт хэрэгцээг хангаж ажиллаж  чадах чадамжид суурилсан , мэргэжлийн ур чадвар сайтай, ёс суртахууны өндөр соёлтой, мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлсэн иргэнийг бэлтгэдэг, ур чадварын түвшинг тодорхойлдог мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болоход чиглэгдэнэ.

ХАНГАЙ МСҮТ-ИЙН ҮНЭТ ЗҮЙЛС

  • УР ЧАДВАРТАЙ
  • ЁС СУРТАХУУНТАЙ
  • БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭТЭЙ
  • ЧАНАРТАЙ МЭРГЭЖИЛТЭН

ХАНГАЙ МСҮТ-ИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО

ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТЭД НИЙЦСЭН ЧАНАРТАЙ МЭРГЭЖИЛТЭН БИЙ БОЛГОХ

ХАНГАЙ МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА, ТҮҮХЭН ЗАМНАЛ

Хангай мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь 2001 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн анхны хувийн хэвшлийн мэргэжлийн сургалтын байгууллага бөгөөд өдгөө 19 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Тус сургууль нь 2006 онд анхан шатны , 2012 онд ахисан түвшиний магадлан итгэмжлэлд орсон. 2013 онд БСШУЯ-аас аттестатчилагдсан билээ. 

Нийт 11 мэргэжлээр  урт хугацааны болон богино хугацааны мэргэжлийн сургалтыг 19 жил тасралтгүй зохион байгуулж байна. Энэ хугацаанд 5000 гаруй мэргэжилтэн боловсон хүчин бэлдэж нийт төгсөгчдийн 85% Монгол орныхоо өнцөг булан бүрт өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруурж байна.

Сургууль хичээлийн А, Б хоёр байр, оюутны дотуур байр, сургуулийн соёлын болон спорт заал, мэргэжлийн анги кабинет, дадлагын газар, 20 000 гаруй номын фонд, 300 гаруй суудал бүхий номын сантай бөгөөд багшлах боловсон хүчний 30 гаруй хувь нь эрмдийн зэрэгтэй, гадаадын их дээд сургуулиудад мэргэжлийн зэргээ хамгаалсан, мэргэжлийн өндөр ур чадвартай багш нарын бүрэлдэхүүнтэй.

Хангай мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн түүхэн замнал

  • 2001 онд байгуулагдан
  • 2006 онд анхны магадлан итгэмжлэлд орсон
  • 2012 онд ахисан түвшинд магадлан итгэмжлэгдсэн
  • 2011 онд Global Vision гадаад хэлний сургалтын төвийг байгуулсан
  • 2011 онд НБДАХА мэргэжлээр магадлан итгэмжлэгдсэн
  • 2013 онд БСШУСЯ-аас аттестатчилагдсан
  • 2015 онд сургуулийн харъяа “Шидэт Хаант Улс” цэцэрлэг, “Арвист Хангай” бүрэн дунд сургуулийг байгуулсан
  • 2015 онд Монголын хувийн их, дээд сургууль, коллежуудын холбоог байгуулсан ба Японы хувийн их, дээд сургууль, коллежуудын холбоотой гэрээ байгуулсан
  • 2015 онд Магистрын түвшинд сургалт явуулж эхэлсэн
  • 2016 Оёдолчин мэргэжлийн улсын стандарт боловсруулсан
  • 2017 онд Монгол Улсын шилдэг Хүмүүнлэг байгууллагаар шалгарсан