My WordPress Website

banner hangai msut (1)
ХАНГАЙ МЭРГЭЖИЛ СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД СУРАЛЦАГЧ ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

 

  1. Хангай мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2019-2020 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэхэд Монгол Улсын “Боловсролын тухай”, “Мэргэжлийн боловсролын сургалтын тухай” хуулийн дагуу нийслэл болон хөдөө орон нутгаас суралцагч элсүүлэхэд “Оюутан элсүүлэх журам”, бусад холбогдох эрх зүйн акт болон энэхүү журам (цаашид журам гэнэ)-ыг баримтлана.
  2. Хангай мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд элсэхээр ирсэн иргэнийг Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны сайдын тушаалын үндэслэн тухайн мэргэжлийн хяналтын тоонд багтаан суралцагчийн элсүүлнэ.
  3. Хангай МСҮТ-ийн суралцагч элсүүлэх гол зорилго нь тус сургуульд элсэхийг хүсэгчдийн сурах чадвар, авьяас чадвар, мэдлэгийг бодитойгоор үнэлж, цаашид амжилттай суралцаж спорт урлагийн амжилт гаргасан, өөрийн сонгосон мэргэжилдээ дур сонирхолтой, бүтээлч чадвартай суралцагчийг шалгаруулан элсүүлэхэд оршино.
  4. Хангай МСҮТ нь элсэлтийн үйл ажиллагаанд ХНХЯ-аас зөвшөөрсөн сургалт явуулах тусгай зөвшөөрөлд заагдсан мэргэжлийн дагуу суралцагч элсүүлнэ
  5. Хангай МСҮТ нь суралцагч элсүүлэхэд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн захиалгыг үндэслэн зохион байгуулна.