My WordPress Website

ХҮНДЭТГЭСЭН Т.ЦЭНД-АЮУШ

(Доктор (Ph.D)

“Хангай” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сонгон элссэн шинэ суралцагч та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Шинжлэх ухаан, техник технологи өндөр хөгжиж байгаа үед мэдээллийн технологит суурилсан, харилцааны соёлтой, хүмүүжилтэй, чадварлаг мэргэжилтэн болж төгс байгаа нь бидний бахархал юм. Манай сургалт үйлдвэрлэлийн төв нь онолын мэдлэгийг практиктай хослуулан суралцагч нэг бүрийг сурах, хөгжих, хүсэл эрмэлзлэл төрүүлэхийг чухалчлан үзэхээс гадна, монголын өв соёл, ёс заншлаа дээдэлсэн зөв төлөвшил хүмүүжилтэй, бүтээлч сэтгэлгээтэй боловсон хүчнийг бэлтгэхэд анхааран ажиллаж байна. Сургуулиа амжилттай төгссөн чадвралаг мэргэжилтэн боловсон хүчин ажлын байран дээрээ манлайлан ажиллаж байгаа төгсөгчидөөрөө бахархан, харилцан эргэх холбоо тогтоож ажиллаж ирлээ.

“ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ”  эрдмийн их өргөөндөө эзэн нь байж, чадварлаг боловсон хүчин болж амжилттай төгсөн манлайлан ажиллахыг ерөөе.